ХАР ШОКОЛАДНЫ 6 АЧ ТУС

1.Зүрхний үйл ажиллагааг сайжруулна Швед улсад 9 жилийн туршид хийсэн судалгаанаас үзвэл 7 хоногт нэг удаа хар шоколад идсэн эмэгтэй хүний зүрх өвчлөх эрсдэл 35%-иар бууржээ. Энэхүү судалгааг 31,000 эмэгтэй хүн дээр явуулсан байна.

2.Тураана Копенхагены их сургууль нь хар шоколад тураах үйлчилгээтэйг тогтоожээ. Учир нь хар шоколад нь маш өег тул хүний өөх тостой, хэт чихэрлэг болон давстай хоол идэх хүслийг бууруулдаг байна.

3.Жирэмсэн хүнд эерэгээр нөлөөлнө Финланд улсын нэгэн судалгаанд жирэмсэн үедээ хар шоколад идсэн хүнээс төрсөн хүүхэд илүү аж жаргалтай байсан аж. Мөн түүнчлэн жирэмсэн байхдаа стресс даах чадвар өндөр байсан байна.

4.Чихрийн шижингээр өвчлөхөөс хамгаална Итали улсад явуулсан судалгаагаар 15 хоногийн турш хар шоколад идсэн хүний инсулинд эсэргүүцэл үзүүлэх нь 50% буурсан байна.

5.Стресс тайлж хүч оруулна Калифорнийн их сургуулиас хийсэн судалгаагаар хар шоколад нь хүний стрессны хэмжээг ихээр бууруулдаг нь нотлогдсон байна. Харин Английн Ноттингэмийн их сургууль хар шоколад нь хүний цусны эргэлтийг сайжруулж, тархинд хүч оруулан эерэг нөлөө үзүүлдэг гэжээ.

6.Арьсыг толийлгоно Шоколад нь үл исэлдүүлэгч (антиоксидант) их хэмжээгээр агуулсан байдаг тул хүний арьсийг толийлгож бохирдлыг арилгахад хүчтэй нөлөөлдөг билээ.